Цахилгааны тасалдах болсон шалтгааныг тодрууллаа

img

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болсон. Энэ үеэр нийслэлийн лавлагаа мэдээллийн төвд хүлээн авсан өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар нийслэлийн Засаг даргын тамгын газрын, Төрийн захиргаа Удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа. Энэ сарын 01-нээс 15-ны өдөр Нийслэлийн лавлагаа мэдээллийн төвийн 1200, 1234 дугаарын утсанд 2942 иргэн, www.ub1234.mn, www.ub1200.mn цахим хуудаст 9638 иргэн ханджээ. Иргэдээс ирүүлж байгаа өргөдөл гомдлын дийлэнх нь ОСНАА, Захирагчийн ажлын алба, Газрын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Автозамын газарт хандсан байна. Иргэд цахилгааны тасалдал, дулааны хангамж, хот тохижилт, хог тээвэрлэхтэй холбоотой асуудлуудыг ихээр тавьсан байна. Эдгээр гомдлын 60 гаруй хувийг барагдуулжээ. Мөн лавлагаа мэдээллийн төвд иргэдээс, НЗДТГ болон ЗАА, замын цагдаагийн газар, авто замын газар зэрэгт холбоотой 93 санал ирсэн байна. Мэдээллийн дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, иргэдээс ирүүлж байгаа гомдлын дийлэнхийг цахилгааны тасалдалдтай холбоотой  гомдол эзлэж байна гээд,  сүүлийн өдрүүдэд хотын хэмжээнд цахилгааны тасалдал их гарах болсон шалтгааныг “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ХК-ны гүйцэтгэх захирал С.Төмөрхүүгээс тодрууллаа. С.Төмөрхүү "Өнгөрсөн хоёр долоо хоногт нийтдээ 33 удаа тодорхой хугацаагаар цахилгааны хязгаарлалт хийсэн. Энэ нь кабел шугам гэмтсэн, цахилгааны хэрэглээ эрс нэмэгдэж, трансформаторын хүчин чадал хүрэхгүй байгаатай холбоотой. Мөн цаг агаар хүйтэрч байгаа учраас, газар хөлдөж, хөрс хөдөлгөөнд ордог. Энэ нь газар доорхи кабел утсыг гэмтээж байна" гэлээ.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sw:
hereglehees uur yum medehgui malnuud aa, achaalal aa diilehgui bna gedeg uguig oilgodog yum uu, halaad uur hun tavichihaar ,achaalal n bagaschihdag yum uu.
2012-11-19
Цахилгаан таслахаа болиочоов ҮҮл даргаа наад хүн чинь ажлаа хийж чадахгүй бол солиочоо
2012-11-19
зочин:
Тэгээд энэ байдлыг засаж болох юм уу? Юу хийх ёстой юм бэ? манайх тогоор халдаг удаан тасарвал хэцүүдэх байх даа.
2012-11-19
ajila hiij chadahgui bol chadadag huneereee hiilgeech.
2012-11-19
ajlaa hiij chadahgui bol soli. amraltiin udur bolgonii oroi 1 tsag tos taslahaa boli
2012-11-19