
Apple-ийнхан өөрсдийн зохион бүтээсэн ухаалаг гар утас, ipad-аас ном уншихдаа бодит ном уншиж байгаатай адилхан эргэж буй мэт хуудсууд нь эргүүлэх хувилбарыг АНУ-ын патентийн байгууллагаар албан ёсоор зохиогчийн эрхээ баталгаажууллаа. Үүнийгээ “Дэлгэцээр уншихдаа бодит номын хуудас эргүүлэх мэт үйлдэл” хэмээн бүртгүүлсэн аж.
Тэд үүнийг баталгаажуулан зохиолчийн эрхийг авахдаа нэлээд нарийвчлалтай хандаж байгаа бөгөөд ингэхдээ гурван төрлөөр патентжуулжээ. Үүнд хуудасны булангаас эргэх, хуудас дундаасаа эргэх, хуудас бүтэн эргэх гэсэн гурван сонголтыг гурвууланг нь өөрсдийн нэр дээр баталгаажуулсан байна.
Үүнээс гадна Apple-ийнхан 38 төрлийн патентийн эрх авчээ. Ингэснээр бусад өрсөлдөгч компаниудаас давуу талтай болж байгаа хэрэг юм. Өмнө нь хэд хэдэн удаа тэдний брэндийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлан өөр брэндийн нэр дээр бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлсэн гэж үзэж байгаа юм байна.
Үүний нэгэн тод жишээ бол оны эхнээс маргаан дэгдээж эхэлсэн Samsung, Apple-ийн хоорондох маргааны асуудал юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ