
Өнгөрсөн долоо хоногт Газын зурваст нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн гал зогсоох хэлэлцээр хийх санал гаргалаа. Ноён Бан Ги Мүн Египет нийслэл Каир хот руу явж энэхүү хэлэлцээрийг баталгаажуулах юм.
Өнгөрсөн ням гаригт Израиль улс болон Хамас бүлэглэлийн хооронд пуужин харваж ширүүхэн тэмцэл явагдсаныг цуст өдөр хэмээн нэрлэхэд хүрээд байгаа.
Энэ өдрүүдэд Палестины 80 орчим, Израилийн гурван хүн амь насаа алдсан. Израиль Газ руу агаарын болон далайгаас пуужингийн цохилт хийсэн нь ийнхүү олон хүний аминд хүрч, олон улсын анхаарлыг татах шалтгаан болоод байгаа.
Үүнийг Израилийн тал өнгөрөгч лхагва гаригт Газаас хийсэн дайралтад сануулга өгсөөр байтал галаа зогсоогоогүй учир хариуг нь барьсан хэмээн тайлбарласан юм. Газын зурваст Израилийн 75мянган цэргийн албан хаагч байрлаад байна. Тэд өмнө нь Хамас бүлэглэлд хандан сануулга өгөхдөө цэргийн хүчээ зузаатгана гэдгээ мэдэгдсэн.
Болж өнгөрсөн хэрэг явдлын тухайд ч Израилийн ерөнхийлөгч Мохамед Мурси “Бид сануулсан, хариуцлагыг Хамас үүрнэ” хэмээн мэдэгджээ.
Харин олон улс, ялангуяа муслим шашинт орнууд Израилийг газаа зогсоохыг уриалж улс орон бүртээ жагсаал хөдөлгөөн өрнүүлээд байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ