Мистер Бин баяртай
Мистер Бин гэдэг хошин шогийн дүр байхгүй болно. Хэн хүний хайрыг татсан дүрийг бүтээгч жүжигчин Роуэн Аткинсон энэ дүрээ бүрмөсөн орхихоор шийджээ.
Тэр драмын дүрүүд дээр ажиллахаар болов. 1990 онд телевизээр Мистер Бин гэдэг бүтэлгүй, бүлх залгисан сайн эр гарч эхэлсэн билээ. Хошин шогийн энэ цуврал кино таван жил үргэлжлээд дуусгавар болсон юм. Хүмүүс энэ дүрээр нь л Аткинсоныг хүлээж авдаг болсон.
Өдгөө 57 настай тэрбээр энэ дүрдээ их хайртай аж. Бин Лондон хотод зохиогдсон олимпийн тоглолтын нээлтэд хүртэл оролцсон билээ. Нас өндөр болсон жүжигчин эр цаашид энэ жаахан хүүхэд шиг эрийн дүрд тоглохоо үргэлжлүүлбэл дэмий гэж үзсэн байна. Тэгээд ч мань эр өөрийн нэрээр биш баатрынхаа нэрээр танил болсондоо бага зэрэг залхжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ