ДОХ-ын гурван тохиолдол илэрлээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвд энэ сарын 06-12-ны өдөр сайн дураараа шинжилгээ өгсөн гурван ч үйлчлүүлэгчийн сорьцонд ХДХВ-ийн халдвар илэрчээ. Үйлчлүүлэгчид 20-34 настай, эрэгтэй хүмүүс байна.
Эдгээр шинэ тохиодлууд нь манай улсад бүртгэгдэж байгаа ХДХВ-ийн халдварын 119, 120, 121 дэхь толхиолдол юм байна.
Тэдний биеийн байдал одоогоор хэвийн, зовиур шаналгаагүй, эмнэлгийн хяналтад авч, тархварын судалгаа хийж байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ