
Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 2310 удаагийн дуудлага ирж, Аврах, гал унтраах ангиуд давхардсан тоогоор 2420 удаа дуудлагад гарч, 1652 удаагийн гал түймрийг унтраасан талаар НОБГ-аас мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 11.4 хувиар, учирсан хохирол 2.4 дахин өссөн үзүүлэлт аж. Дээрх гал түймрийн улмаас 21 том хүн, 11 хүүхэд нийт 32 хүн амиа алдаж, 18 том хүн, дөрвөн хүүхэд, нийт 22 хүн түлэгдэж гэмтсэн байна. Мөн аж ахуй нэгж байгууллага, иргэдэд гурван тэрбум 804 сая 580 мянга 312 төгрөгийн хохирол учирсан бол гал түймрийн аюулаас 244 хүний амь бие, аж ахуй нэгж байгууллага, иргэдийн 13 тэрбум 923 сая 700 мянган төгрөгийн эд хөрөнгө, 491 барилга байгууламжийг авран хамгаалжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ