Анжелина Жолигийн хүүхдүүд зоогийн газрыг будаа болгов

img

Анжелина Жоли, Брэд Питт нар маш сайн эцэг, эх гэдгээрээ алдаршсан билээ. Тэр хоёр зургаан хүүхдээ дагуулаад гадуур гарч зугаалах дуртай аж. Энэ сарын эхээр папарацци нар Энжиг хүүхдүүдтэйгээ хамт дэлгүүрээр орж, Хэллоуин баярт зориулж хувцас сонгон авч байгааг нь буулган авчээ. Харамсалтай нь, од эцэг, эх нь гурван охин, гурван хүүгээ дэндүү эрхлүүлсэн бололтой. Ямар ч байсан тэдний хүүхдүүд олон нийтийн газар биеэ зөв авч явахад суралцах хэрэгтэй нь ажиглагдсан байна. Спрингфилдын нэгэн жижигхэн пиццаны газрын ажилтнууд тэдний хүүхдүүдийн гарт өртжээ. Хоёр жүжигчин том хүүхдүүдээ дагуулаад Миссури мужийн тэрхүү зоогийн газарт очжээ. Тэндхийн эзэд сандралд орж, үүд хаалгаа хаахад хүрэв. Зөвхөн тэдэнд үйлчлэхээр шийдсэн аж. Харамсалтай нь, оддын хүүхдүүд тэдний зоогийн газрыг буулгаж орхижээ. Хүүхдүүд нь ширээн дээгүүр гүйлдэж, тавилгыг нь эвдээд зогсохгүй нэг нэгэн рүүгээ хоолоо цацаж, чулуудсан байна. Тэр хооронд ээж, аав хоёр нь юу ч болоогүй мэт ярьж суусан гэнэ. Энэ онд Анжелина Жоли Кристина Агилерагийн хамт хамгийн муу од ээжээр тодорсон нь аргагүй аж. Америкийн долоон хоног тутмын Star сэтгүүл хамгийн муу болон сайн ээжүүдийн жагсаалтыг нийтэлжээ. Хамгийн шилдэг эхээр Холливудын жүжигчин Сандра Баллок, Жэннифер Гарнер, Риз Уизерспун нар нэрлэгдсэн байна. Харин Анжелинагийн хүүхдүүд буруу хооллож, сахилгагүйтдэг тул тэрээр хамгийн муу эхээр нэрлэгдсэн гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Mongol:
Manai oduudiin huuheduud basiim l shuu dee deer hi har tamhi ba ace tatadag bugd
2013-03-10
hujaa bish vietnam huu
2012-11-20
ENE MUUHAI HUNII EHNER SALGADAG YANHAN HUUHEN SHIN HUUHDEE EROOSOO HUMUJUULDEGGUI GERIIN EZEN AVGAI NAR N BUH YUMIG HIIDEG GEED ALDARTAI SHTEE..BALAI DONTOI GAJIG HUUHEN
2012-11-20
aztai erhiin teneg hujaa batsaan
2012-11-19
hujaa bish vietnam huu
h:
h
2012-11-19