
Арван нэгдүгээр сарын 17-18-нд ОХУ-ын Красноярск хотноо ОХУ-ын Гавьяат тамирчин, олимпийн гурван удаагийн аварга, дэлхий болон Европийн зургаан удаагийн аварга, МҮОХ-ны “Чингис трофи” шагналт, оросын алдарт бөх Б.Сайтиевийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Манай орноос найман бөх оролцсоноос 38 кг-ийн жинд барилдсан М.Даваабанди шувтаргын барилдаанд Красноярскийн У.Шахгириевт дийлдэн мөнгөн медалийн эзэн болсон байна.
Алдарт бөх В.Сайтиевийн хэлсэн “Өөрийгөө ялсан хүнд хүч тэнхээ ирдэг” гэсэн үгийг уриа болгосон энэ удаагийн тэмцээнд ОХУ-ын муж хязгаарын тамирчид болон Армен, Иран, Казахстан, Кыргызстан, Монгол, Тажикистан, Узбекистан, Украин, ХБНГУ зэрэг орны 300 гаруй өсвөрийн бөхчүүд өрсөлджээ. Энэхүү тэмцээн нь 2005 оноос анх зохиогдож 2009 онд ФИЛА-гийн календарьт багтах болсон юм.
Ө.Сайхан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ