Улаанбаатарт 4-6 хэм хүйтэн байна

img

Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 4-6 хэм хүйтэн байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи их төлөв баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав нутгаар 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгаар 1-6 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ