Ажлын хэсгийн хуралдаан болно

img

Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 11.30 цагаас Төрийн ордны “В” танхимд эхэлнэ. Мөн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг 14.30 цагаас “Б” танхимд хуралдана. Түүнчлэн Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “В” танхимд эхэлнэ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ