
Налайх дахь Хаан банкны салбарт өнгөрсөн хоёрдугаар сарын 02-ны өдөр галт зэвсэг хэрэглэн хүний амь хөнөөсөн А.Бат-Ялалтыг шүүх хурал өнөөдөр 11.00 цагт Налайх дүүргийн шүүхэд болно. Анхан шатны шүүх хурал хоёр долоо хоногийн өмнө буюу арваннэгдүгээр сарын 6-нд товлогдсон ч шүүх бүрэлдэхүүн бүрдээгүй гэсэн шалтгаанаар хурлыг хойшлуулаад байсан.
Шүүгдэгч А.Бат-Ялалтыг Эрүүгийн хуулийн 91.2.7, 91.2.10,91.2.12,91.2.13,91.2.16,91.2.17,112.2.5, 112.2.6 зүйл ангиар тус тус буруутган шүүх юм. Уг шүүх хуралд улсын яллагч С.Хишигжаргал, шүүх хурлыг даргалагчаар Д.Бавуу шүүгчээр Б.Нармандах, Д.Алтаннавч нар оролцоно. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөр М.Хувцагаан, Б.Болортуяа, хохирогчийн өмгөөлөгчөөр н.Бадамханд оролцох юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ