
Британийн нэрт жүжигчин, насан эцэстлээ гоонь эр чигээрээ явахыг хүсдэг Хью Грант аав болсон тухай мэдээлэл түгжээ. “Грант охинтой болсондоо их баяртай байгаа. Хэдийгээр тэр урьдчилан төлөвлөөгүй ч гэсэн охинтой болсноо дуулаад их баярласан. Охиноо жаргалтай, сайхан амьдруулахын тул тэр бүхнийг хийнэ гэдгээ мэдэгдсэн” хэмээн АР-ийн сэтгүүлч Кэрри Гордон ярьсан байна.
The Daily Mirror-ийн таамаглаж буйгаар Хью Грантын охиныг төрүүлсэн бүсгүй нь Хятадын жүжигчин Тин Лан байж магадгүй гэнэ. Тэд сүүлийн хэдэн сарын турш уулзаж, хамтдаа амьдарч байгаа юм.
Гэлээ ч Хью Грант охиныхоо ээжтэй гэрлэх бодолгүй байгаа бололтой.
Р.Гэгэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ