Допинг хэрэглэвэл дөрвөн жилээр шийтгэнэ
Дэлхийн допингийн эсрэг байгууллага (WADA) анх удаа допинг хэрэглэсэн тамирчны эрхийг хасах хугацаа хоёр жил байсныг нэмэн дөрвөн жил болгож магадгүй байна. WADA-гийн ерөнхийлөгч Жон Фэйхигийн идэвхтэй санаачилгаар энэ өөрчлөлтийг ирэх сарын дундуур батлах гэнэ. Спортын ертөнцийг цэвэр шударга байлгах зорилготой энэхүү шийтгэлийг 2015 оноос хэтрүүлэлгүйгээр хэрэгжүүлж болзошгүй байна.
М.Бүүвэй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ