
Саяхан Британийн төв музейд эртний Геблинчүүдийн үеийн занданшуулсан шарил буюу муммиг байрлуулжээ. Муммиг Швед технологи ашиглан үзмэрт тавьжээ. Энэ нь гадаргууд нь гараа хүрч байгаатай адил мэдрэмж төрөхүйц саванд хийсэн гэсэн үг юм.
Муммиг 1896 онд олсон бөгөөд түүнээс хойш музейн горимын дагуу хадгалж байгаад ийнхүү олны хүртээл болгож байна. Олдвор МЭӨ 3500 жилийн үед хамаарахуйц хэмээн эрдэмтэд, архилогичид нотолсон.
Антрпологч Данель Антони түүний биеийг шинжилж үзсэний үр дүнд нуруундаа зэвсгийн чанартай зүйлээр шарх авсан болохыг нотолсон байна. Түүний арьсны гадаргуу дээр шархны төрлийн сорви, үлдэцүүд байсан нь үүгийг нотолж байгаа юм. Мөн түүний мөр нэлээд гэмтсэн болохыг олж тогтоожээ. Одоогоос зуун жилийн өмнө энэ муммиг бүрэн шинжилж чадахгүй байсан нь технологийн хүчин чадал сул дорой байсантай холбон тайлбарлаж байна.
Антопологчид муммиг судлаад 18-21 насны эрэгтэй хүн хэмээн тогтоожээ. Түүний биеийг чигтэй давстай зүйлээр ороосон байжээ. Харин хуурай элсэн дор олон жил хадгалагдан бидэнд уламжлагдан ирсэн байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ