Шүүгчдийг сэлгэн ажиллуулав

img

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд энэ сарын 05-ны өдрийн 195 дугаар зарлигаар Д.Алтаннавчийг Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалаас Нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд, Б.Мөнхбаярыг Нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд, П.Туяаг Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалаас Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд, Г.Билгүүнийг Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд томилжээ. Мөн Ж.Байгалмааг Архангай аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалаас Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалд, С.Аюушжавыг Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалаас Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд, Р.Үүрийнтуяаг Увс аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалаас Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалд, Б. Цолмонгэрэлийг Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалаас Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд, Я. Туулыг Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалаас Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсон байна. Түүнчлэн А.Алтанхуягийг Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалаас Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд, Б.Цолмонг Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалаас Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалд, Ө.Уянгыг Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалаас Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд, Н.Батчимэгийг Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн албан тушаалаас Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд, Т.Гандиймааг Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалаас Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд, Ж.Кульданаг Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн албан тушаалаас Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд, Н.Нарангэрэлийг Булган аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалаас Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд, Х.Одбаярыг Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн шүүгчийн албан тушаалаас Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд, Г.Тэгшсуурийг Дорноговь аймгийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас Говьсүмбэр аймгийн шүүхийн шүүгчийн албан тушаалд, М.Пүрэвсүрэнг Говьсүмбэр аймгийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас Нийслэлийн шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус сэлгэн ажиллуулсан байна.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ