Бүслэлтийн Ленинградад хүнсний хамгийн бага хэмжээ тогтоожээ

img

1941 оны арваннэгдүгээр сарын 20-нд бүслэлтийн Ленинградад хүнсний хамгийн бага хэмжээ тогтоосон байна. Ажилчид 250 грамм дууриамал талх, харин албан хаагчид, бусдын асрамжинд байдаг хүмүүс болон хүүхдүүд (хүн амын гуравны хоёр) тус бүр 125 грамм талх авах болжээ. “Их газар” буюу Ладога нуурын зүүн эргээс 1941 оны арваннэгдүгээр сарын 19-нд талх ачсан эхний хөсгүүд ирж, харин арваннэгдүгээр сарын 22-нд  тонн хагасын даацтай 60 “булуу тэрэг”-ний эхний цуваа  талх авах маш аюултай замд гарчээ. Хотын 900 өдрийн бүслэлтийг 1944 оны нэгдүгээр сарын 27-нд буулгасан юм. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ