
“ТВ 7 хоног” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа. Энэ дугаарын теле шүүмжид одоо бүх зүйл хяналтгүй болсноор бид зурагтнаасаа хүүхдээ нуух уу, хүүхдээ зурагтнаасаа нуух уу гэдэг томоохон асуудалтай тулгараад байна хэмээн дурджээ. Үнэхээр ч Монголын телевизүүд дунд үүргээ биелүүлж байгаа телевиз байна уу гэж асуумаар байна. Телевизийн үүрэгт танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх нь тэргүүн эгнээндээ явдаг учиртай. Хүмүүс сониноор болон онлайнаар үйл явдлын мэдээгээ авчихдаг. Энэ бараан нийгэмд өдөржин стресст орж ядарсан хүмүүс оройн цагаар телевиз үзэж амрахыг хүсдэг. Гэвч телевизүүд үзэгчдийг амраах үүргээ умартсан бололтой. Яагад үзэгчид “АХА” болон “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлгийг үзэх дуртай байдгийг эрхэм уран бүтээлчид минь ойлгохгүй байна вэ гэж үзэгч асуужээ. Бодох л асуудал.
Тус дугаарын зочноор “Хүсэл мөрөөдөл дууссан цагт амьдрал хүртэл дуусдаг. Тиймээс би мөрөөдлөөрөө жигүүрлэн амьдардаг” гэж ярьсан СУИС-ийн урлаг судлалын II, ХААИС-ийн маркетинг менежментийн IV дамжааны оюутан П.Шүүдэрцэцэг уригдсан байна. Тэр дөнгөж саяхан Б.Шүүдэрцэцэг зохиолчийн бүтээл “Ану хатан” түүхэн кинонд тогложээ. Түүнийг нөхөд нь Шүүдэрцэцэг зохиолчтой, Shuuder продакшны бүтээсэн кинонд Шүүдэрцэцэг гэдэг бүсгүй тогложээ хэмээн хошигнодог. Авьяаслаг бүсгүйтэй хийсэн “Би мөрөөдлөөрөө жигүүрлэн амьдардаг” гэсэн ярилцлагыг уншаарай.
Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн “Монгол бахархлын өдөр”-өөр “ТВ 7 хоног”-ийн таван асуултад Монгол Улсын төрийн соёрхолт, хөдөлмөрийн баатар, академич Ш.Бира, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, Худалдааны гавьяат ажилтан, “Номин холдинг”-ийн зөвлөх А.Шагдарсүрэн, Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, геологич Ж.Сумъяа нар хэрхэн хариулсан нь таны анхаарлыг эрхгүй татна.
Саяхан болсон UBS MUSIC телевизийн нэг жилийн ойд зориулсан V.I.P хүлэн авалтад Монголын урлаг, соёлын оддын олонхи хүрэлцэн ирж, улаан хивсэн дээгүүр алхан гарын үсгээ дурсгал болгон үлдээж байсан. Энэ үеэр Папараци.мн дуранд хэн хэн хэрхэн өртсөнийг энэ дугаараас харж болно.
Мөн “Оддын амьдрал” буланд “Жастин Бибер Селена Гомесыг Victoria s secret-ийн загвар өмсөгчөөр сольжээ”, “Риана супер загвар өмсөгчдийг “будаа болгожээ”, “Дэми Мур 50 насныхаа ойг Дубайд тэмдэглэв”, “ Кристен Стюарт Роберт Паттинсондоо романтик видео хийж өгөөд түүнийг буцааж авчээ”, “Элтон Жон хоёр дахь хүүхдээ хүлээж байна” зэрэг сүүлийн үеийн сонирхолтой мэдээ мэдээлүүд нийтлэгджээ. Дашрамд дуулгахад “Интернэтээр нүцгэлэх дуртай одууд” ч таны сонирхлыг татах нь мэдээж. Тус сэтгүүл үүнд бүтэн хоёр нүүрээ зориулжээ.
“Спортын ертөнц”-ийн хамгийн үзүүштэй 7 тулаан Мохамед Али, Жо Фрейзер нараас эхэлж, Рикки Хаттон, Мэнни Пакьяо нараар өндөрлөж байна. Детектив тааврын зальт зугтагч хэн бэ?
“Аз жаргалын эрэлд”, “Ер бусын хөршүүд”, “Цагаан давс”, “Дуусашгүй түүх” зэрэг уран сайхны кино хэзээ ямар сувгаар гарахыг “ТВ 7 хоног” шууд хэлж өгнө.
Ямар лаа сайн бэ, гутлаа хэрхэн хадгалах вэ, жүүс худалдаж авахдаа юу анхаарах вэ гэх мэт ашигтай зөвлөгөө таны ахуй амьдралд ач тусаа өгнө гэдэгт эргэлзэхгүй байна.
Таны шинэ долоо хоногийн ширээний лавлах “ТВ 7 хоног” сэтгүүл Тантай үргэлж хамт. Шинэ оныг улам сонирхолтой дугааруудаараа угтах болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ