
Дундговь аймгийн Говь-Угтаал сумын “Зүүн тойром” нэртэй газар хятад иргэдийг хууль бусаар оруулж ирж ажиллуулдаг гэх “Чин Хаш” ХХК-ний талаар иргэдийн гомдол холбогдох байгууллагуудад их ирдэг аж. Тус компани нь хууль бусаар уурхай эрхэлж, нутгийн иргэдийг дарамтлан, усны зөвшөөрөлгүй хэрнээ хулгайгаар олон тооны гүний худаг гарган эзэгнэдэг, шалгалт хийгээд лац ломбо тавиад явдаг ч хэд хоноод л компанийнхан өөрсдөө лацыг нь авч хаяад үйл ажиллагаагаа явуулж эхэлдэг байсан гэнэ.
Иргэдийн гомдлын мөрөөр тус компанид Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан шалгалт хийгдэж байгаа аж. Харин шалгалтын сургаар тус уурхайн Хятад эзэд оршин зөвшөөрөлгүй ажиллаж байсан 50 орчим Хятад ажилчдаа оргуулж амжжээ. Тэднийг Говьсүмбэр аймгийн Чойр сумын нутагт саатуулж, холбогдох албаныхан үргэлжлүүлэн шалгаж байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ