Барак Обамагийн айлчлал үргэлжилж байна

img

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама улиран сонгогдноосоо хойш гадаад улсад хийж буй дээд хэмжээний төрийн айлчлал үргэлжилсээр байна. Ерөнхийлөгч өчигдөр Бирмд айлчилсан бөгөөд тэнд зургаан цаг саатаж үдээс хойш Камбож улсыг зорилоо. Энэ өдрүүдэд ерөнхийлөгчтэй уулзахаар Хятад, Япон, Австралийн тэргүүн, төлөөлөгчид Камбожид иржээ. Барак Обама Камбожийн ерөнхий сайдтай хамт оройн зоог барьж хүний эрхийн тухай яриа өрнүүлсэн юм.  Зөвхөн тухайн орны асуудлаас гадна ази номхон далайн зарим орнуудын асуудлыг хөндөж ярилцсан. Үүнд Вьетнам, Филиппин, Малайз болон Бруней зэрэг орнууд оржээ. Эдгээр орнууд нь хятад улстай хил залгаа болон шууд бус ч  улс төрийн холбоотой оршдог улсууд юм. Э.Мөнхнасан    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ