
Нюрнбергийн шүүх ажиллагаа бол нацистын цэргийн гол гэмт хэрэгтнүүдийн үйлдсэн хэргийг шүүн таслах олон улсын шүүх ажиллагаа байсан юм. Энэ шүүх хурал Германы Нюрнберг хотын олон улсын цэргийн шүүхэд болж, 1946 оны аравдугаар сарын нэгэн хүртэл үргэлжилжээ.
Фашистын Германы төрийн болон цэргийн дээд тушаалын зүтгэлтнүүдийг шүүхэд шилжүүлсэн юм. Тэд цэргийн нэн хүнд ноцтой гэмт хэрэг үйлдэж, энх тайван, хүнлэг ёсны эсрэг хуйвалдаан зохион байгуулсан гэм буруутай. Түүнчлэн Национал-социалист намын удирдах бүрэлдэхүүн, дайрагч (СА) болон хамгаалалтын отрядууд (СС), аюулаас хамгаалах алба (СД), төрийн нууц цагдаагийн байгууллага (гестапо), засгийн газрын танхим, жанжин штаб зэрэг фашистын Германы байгууллагуудыг ялт байгууллага гэж үзсэн байна.
Фашистын Германы дэгдээсэн дайнд 55 сая гаруй хүн амь үрэгдсэн билээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ