
Лев Николаевич Толстой 1828 оны есдүгээр сарын 9-нд эхийнхээ эдлэн газар болох Ясная Полянад төржээ. Эхлээд франц гэрийн багш Толстойд боловсрол олгосон бөгөөд 15 настайдаа тэр Казанийн их сургуульд элсэн орсон байна. Гурван жилийн дараа сургуулиа хаяж, Ясная Полянад буцаж иржээ. 1851 онд Кавказад цэргийн албан хаахаас явсан байна. Энд тэр анхны романаа бичиж эхэлжээ.
1862 онд Софья Берстэй гэрлэсэн байна. 1860-70 онд тэр “Дайн ба энх”, “Анна Каренина” романаа бичжээ. 1910 оны аравдугаар сард Толстой Ясная Полянагаас нууцаар явсан юм. 1910 оны арваннэгдүгээр сарын 20-нд тэр Липецк мужид уушигны хүнд өвчнөөр таалал төгсжээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ