Төрийн байгууллагууд авлигаас ангид байхаа амлаж байна

img

Авлигатай тэмцэх газар, Монголын Залуучуудын холбоо хамтран НҮБ-аас тунхагласан жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдөр тохиох Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан төрийн байгууллагуудын дунд “Авлигаас ангид байх амлалтын дэвтэр” аялж байгаа аж. Олон улсын хэмжээнд авлигатай тэмцэхэд албан тушаалын гэмт хэргийг илрүүлж, мөрдөн шалгахаас гадна авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён  гэгээрүүлэх нь нийгмийн энэхүү сөрөг үзэгдлийг арилгах, таслан зогсооход хамгийн үр дүнтэй арга хэмээн үздэг байна. Иймд төрийн байгууллагын зүгээс иргэд, олон нийтэд хүнд суртал, чирэгдэлгүй үйлчлэх, ёс зүйгээ эрхэмлэн сахих, нийтийн ашиг сонирхлыг дээдлэх, хээл хахууль, шан харамж зэрэг авлигын шинжтэй эрх зүйн зөрчлөөс ангид байхаа илэрхийлсэн албан тушаалтнуудыг амлалтыг авч эхэлжээ. Энэхүү “Авлигаас ангид байх амлалтын дэвтэр”-т төрийн байгууллагуудыг сайн дураар хамрагдахыг уриалж байгаа гэнэ. Иймд төрийн байгууллагууд хамт олныхоо дунд уг дэвтрийг аялуулахыг хүсвэл Авлигатай тэмцэх газрын 70112434 утсаар ярьж болох юм байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ