Дэнжийн 1000-д нийтийн байр шатаж байна

img

Яг одоо нийслэлийн Чингэлтэй дүүргийн наймдугаар хороо буюу Монголын үндэсний телевизийн зүүн тал, Дэнжийн 1000-ын цагаан байруудын баруун урд байрлах 15 айлын нийтийн байр шатаж байна. Уг нийтийн байранд оюутнууд голдуу амьдардаг байсан гэнэ. Галын дуудлага 13 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн гал унтаар ангид ирсэн юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр нийтийн байрны дотор тал бүрэн шатсан бөгөөд гал сөнөөгчид уг түймрийг унтраахаар ажиллаж байгаа аж.   Хүйтэн сэрүүний улиралд галлагааны аюулгүй ажиллагаа алдагдах, тог цахилгааны утаснаас үүдэлтэй гал түймрийн дуудлага эрс нэмэгддэг тул  болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын албанаас анхаарууллаа.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ