Матрын завьж хүний хуруунаас ч илүү мэдрэмтгий

img

Бид матар хэмээх амьтныг газар уснаа амьдрагч, хэвлээр явагч махчин араатан гэж мэдэхээс бус түүний мэдрэмтгий чанарын талаар төдийлөн сайн мэдэхгүй. Эрдэмтэд матрын хошуу, завьжны хэсэг хүний гарын өндөгнөөс ч нарийн мэдрэмтгий болохыг тогтоосон байна. Матар бол хэвлээр явагч амьтдын томоохон төлөөлөл болсон амьтан. Үлэг гүрвэлүүдийн  хамгийн сүүлчийн үе ч гэж нэрлэдэг. Матар, гүмбараа матрын амны хэсэгт дөрвөн мянга орчим мэдрэлийн судал байдаг аж. Матрын амны орчимд байх төвгөр бижрүүнүүд нь мэдрэмж маш өндөртэй байдаг гэнэ. Мөн хурц иртэй том шүднүүд нь зүгээр нэг  бутлагч биш.  Шүднүүд нь ч мөн бусад араатан амьтныг бодвол мэдрэмж сайтай гэнэ. Судлаачид матрыг бүтнээр нь судалсан бөгөөд энэ явцад амны хэсгийн арьсийг хамгийн мэдрэмтгий гэдгийг олж тогтоосон байна. Харин чухам яагаад ийм нарийн мэдрэмж өндөртэй байдгийг хараахан тогтоож чадаагүй, судалгаагаа үргэлжлүүлсээр байгаа юм. 2002 оноос хойш матар судлаачид энэхүү нууцыг задлахаар ажиллаж байгаа аж. Матрын энэ нарийн мэдрэмжийг матар усанд амьдардаг ч түүний арьс ус нэвтрүүлдэггүйтэй холбоотой гэж тайлбарлах хэсэг эрдэмтэд бий. Матар хурд багатай, мөч жижигтэй ч хэрхэн ангаа барьдаг нь бас л сонирхолтой. Эрдэмтдийн тогтоосноор матар усан дотор нам гүмхэн хэвтэж усанд явж буй амьтын хөдөлгөөнийг усны долгионоор мэдрэн ангаа барьдгийг олж мэджээ. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ