Хөлбөмбөг: Д.Бекхэм “Лос Анжелос Галакси”-д сүүлчийн тоглолтоо хийнэ

img

Америкийн хөлбөмбөгийн лиг буюу MLS (Major League Soccer) – ийн Аваргын төлөө өнгөрсөн улирлын аварга “Лос - Анжелос Галакси” болон “Хьюстон Динамо” багууд аваргын төлөө тоглохоор шалгаран үлдсэн байна. Энэхүү тоглолтод оролцох “Лос - Анжелос Галакси” багийн хагас хамгаалагч Дэвид Бекхэмийн хувьд багийнхаа төлөө хийх сүүлчийн тоглолтонд оролцож байгаа нь энэ юм. 2007 онд 5 жилийн хугацаатай 250 сая ам.долларын гэрээгээр дуулиан шуугиантайхан “Реал Мадрид”-аас “Галакси”-д ирж байсан  Д.Бекхэм өнгөрсөн хугацаанд багийнхаа төлөө нийт 116 тоглолтод оролцож 20 гоолыг оруулж, өөрийн багаа 2011 оны Америкийн хөлбөмбөгийн лиг буюу MLS (Major League Soccer) – ийн Аварга болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэж байжээ. Д.Бекхэмийн  хөлбөмбөгийн цаашдын замнал нь хэрхэн үргэлжилэх нь одоогоор тодорхойгүй байна. Э.Баттөр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ