Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна

img

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр орон нутгийн сонгуулийн өдөр буюу маргааш ихэнх нутгаар цас орж, зарим үед салхи секундэд 12-14 м/с хүрч, явган шуурга шуурна. Тиймээс цаг агаарын нөхцөл байдлыг зөв үнэлж, осгож, төөрөхөөс урьдчилан сэргийлэх, дулаан хувцаслаж, автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, шатахууны нөөцтэй явах, цас орсны улмаас замын хальтиргаа гулгаа үүсч болзошгүй тул аюулгүй байдлаа ханган замын хөдөлгөөнд оролцохыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна. Мөн гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр хүн, мал, автомашин явахад мөс цөмрөх аюултайг анхаарууллаа. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ