
Хэрэв та Митт Ромнигийн оронд байсан бол амжилтгүй болсон сонгуулийн дараагаа юу хийх байсан бэ? "Breaking dawn 2"-ыг үзэх байсан уу?
Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Митт Ромни эхнэрийнхээ хамтаар амралтын өдрүүдийг кино үзэж, пицца буфетаар үйлчлүүлэн цагийн сайхан өнгөрүүлжээ.
Тэднийг яг л залуу хосууд шиг хөгжилтэй сайхан харагдаж байсан тухай yahoo news мэдээлжээ. Митт Ромнигийн гэр бүлийнхнийг кино театрт хүргэж өгөөд бие хамгаалагчид нь буцсан гэнэ.
Стифен Мейерийн зохиол цус сорогчдын сонирхолтой амьдралаар сэдэвлэсэн таван хэсгээс бүрдэж буй энэхүү киног Ромни бүх ангийг нь үзсэн аж. Кино зохиолч болон Митт Ромни нар адилхан мормоны шашинтай гэнэ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ