Н.Төгсцогт Дэлхийн цомд жин өгсөн тулалдана

img

Арванхоёрдугаар сарын 6-9-нд хойд хөршийн Белоярск хотноо нефть үйлдвэрлэгч орнуудын боксын Дэлхийн цомын тэмцээн болох гэж байна. Тус тэмцээнд манай улсаас Лондон-2012 олимпийн дэд аварга, 2009 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт тэргүүтэй зургаан боксчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа юм. Наймдугаар сарын 12-нд олимпийн алтан медалийн төлөө тулалдсанаас хойш рингэнд гараагүй байсан Төгсөө гавьяат тус тэмцээнд анх удаа жин өгсөн тулалдах ажээ. Белоярскийн Дэлхийн цомд оролцох Монгол Улсын багийг урьдчилсан мэдүүлгээр нь танилцуулвал: Эрэгтэй. 49 кг-Г.Ган-Эрдэнэ, 52 кг-Ц.Одсүрэн, 56 кг-Н.Төгсцогт, 60 кг-Д.Отгондалай, 64 кг-Ц.Отгон Эмэгтэй. 51 кг-Д.Шинэцэцэг Дасгалжуулагч-Б.Эрдэнэбаяр, Н.Нармандах   Монгол Улсын хөдөлмөрийн баатар П.Сэрдамба 52 кг-д, улсын аварга Г.Ган-Эрдэнэ 49 кг-д 2011 оны энэхүү тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ. М.Бүүвэй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ