
Өнгөрсөн ням гаригт холливудийн экс хосууд болох Том Круз, Кейти Холмс нарын хуримын зургаан жилийн ой тохиосон. Таван жилийн өмнө сүр дуулиантайгаар хуримын ёслолоо хийж байсан хосууд харин зургаа дахь жилдээ бяцхан охин Сүригийнхээ хамтаар баяраа нам гүмхэн тэмдэглэжээ.
Харин энэхүү гэрэл зураг жүжигчин бүсгүй охиныхоо хамтаар хуримынхаа ойд очиж явааг харуулж байна. Нью-Йоркийн метрогоор ганц бие ээж охиноо тэврэн нэлээд ядрангуй царайтай явж байсан гэнэ. Тэрээр метронд явж байхдаа охиноо дэрлэн унтсан тухай барууны шар хэвлэлүүд “Кейти Холмс ядруухан явна” хэмээн шуугиж байна. Дайран дээр давс гэгчээр тэд их ачаатай явж байсан нь олны нүдэнд ихээхэн олзлогдсон бололтой.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ