Газын зурваст амиа алдагсдын тоо 100 гарчээ

img

Сүүлийн долоо хоногийн дотор Газын зурваст пуужингийн дайралтад өртөн амиа алдаж буй палестин иргэдийн тоо нэмэгдсээр 100 хол давсан тухай ВВС агентлаг мэдээлж байна. Хамас бүлэглэлээс Израилийн  тал галаа зогсоохгүй бөмбөгдсөөр байгаа хэмээн мэдэгдсэн  юм. Даваа гаригийн  өглөө Израилиас Газын зурвас руу харавсан пуужинд өртөсөн  80 гаруй хүний дээр, шарх  авч биеийн байдал  нь хүнд байсан хүмүүс нас барсны улмаас ийнхүү амиа алдагсдын тоо нэмэгджээ. Харин Израилийн талаас гурван хүн амь үрэгдсэн байгаа нь олон улсын шүүмжлэлд ихээхэн өртөөд байна. Өнөөдөр Израилийн танхимын гишүүд Египетэд гал зогсоох саналын талаар хэлэлцэж байгаа.  Египет болон Палестины үзэл санаа нэг шугаманд явж байгаа гэж хэлж болно. Исламын шашинт улс орнууд Израилийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэн эсэргүүцлээ илэрхийлж байна. Гэхдээ энэхүү уулзалтад Египетийн тал ямар нэг  байр сууринаас илүүтэйгээр энхийг эрхэмлэгчийн байр сууринаас оролцохоо мэдэгдсэн. Талууд харилцан ойлголцолд хүрч гал зогсоох хэлэлцээрт хүрч чадна хэмээн найдаж байгаа юм. Уулзалтыг санаачилсан НҮБ-ын ерөнхий нарийн  бичгийн  дарга Бан Ги Мүн өөрийн биеэр оролцох ажээ. Тэрээр Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Палестины ерөнхий сайд Махмуд Аббас нартай уулзахаар төлөвлөжээ. Э.Мөнхнасан        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ