Чарли Чаплиний бүрх малгай 62 мянган ам.доллар хүрэв

img

Өнгөрөгч ням гаригт Бонхамын дуудлага худалдааны танхимд Холливудийн  дуугүй киноны мастер Чарли Чаплиний бүрх малгайг дуудлага худалдаанд оруулав. Түүний малгай 62.5 мянган ам.долларын үнэ хүрчээ. Үүнээс өмнө түүний таягийг мөн  дуудлага худалдаагаар оруулж 60 мянган  ам.долларын үнэ хүргэж байжээ. Түүний хамгийн  алдартай дуугүй кинонуудад “Бяцхан тэнүүлч”, “Гэрэлт хот”, “Орчин үе” зэрэг киног нэрлэж болно. Дуудлага худалдааны танхимын эрхлэгч Люси Карр хэлэхдээ “Чаплиний олон зүйлсийг хүмүүс дуудлага худалдаагаар оруулах санал гаргадаг. Гэвч үнэндээ яг түүнийх мөн эсэх нь тодорхойгүй олон зүйл байдаг учраас үүнд болгоомжтой хандах ёстой” гэв. Чаплиний эдлэлүүд дуудлага худалдаанд орсон зүйлүүдийн  нэлээд анхаарал татахуйц басхүү үнэд хүрсэн зүйлүүд хэмээн тэмдэглэгддэг аж. Дуудлага худалдаанд орсон алдартай зүйлсээс дурвал Жонн Леноны гар бичмэл, Мерилин Монрогийн гэрэл зургийн эх хувь зэргийг нэрлэж болно. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ