Ханбүргэдэй их дэлгүүр Үслэг эдлэлийн шинэ загваруудаа танилцууллаа.

img

Өвлийн тэсгим хүйтэн хаяанд ирж буй цаг үетэй зэрэгцэн Ханбүргэдэй их дэлгүүрийн хамт олон жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Үслэг эдлэлийн шинэ загвар танилцуулах загварын шоугаа 2012.11.17-нд буюу өнгөрсөн бямба гаригт тус их дэлгүүрийн 4-н давхарт амжилттай зохион байгууллаа. Хүйтний улиралд бүсгүйчүүдийг улам бүр гоо үзэсгэлэнтэй дур булаам харагдуулдаг соболь, болон чинчиллагийн шуба сорлог үс нь халиурах булган дээл эрхэмсэг дэгжин хэрнээ хөнгөн дулаан, дээд зэргийн хонь хурганы арьсаар хийсэн нап, нэхий дээл болон төрөл бүрийн гоёмсог үслэг малгайны 2012-2013 оны шинэ загварууд маань ирсэн зочдын сонирхлыг ихэд татаж байлаа. Энэ удаагийн загварын шоу маань Ханбүргэдэй их дэлгүүрээр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдэд нээлттэй болсон бөгөөд  Францын Yves Salomon, Sam-Rone, Sprung Freres Английн Leonardo, Италийн Gallotti, Christia, Mabrun, Artico, ICA, Германы Christ, Bogner, Bugatti, Австрийн Schneiders... зэрэг дэлхийд тэргүүлэгч 20 гаруй брэндийн дээд зэргийн тансаг, үслэг эдлэлүүд маань загвар өмсөгчдийн эрч хүчтэй алхаа, унгалаг хөгжмийн хэмнэлд амилан  үслэг эдлэлийн эрхэмсэг сайхныг мэдрүүллээ. Тус загварын шоунд танилцуулсан Францын Yves Salomon брэндийн тансаг чинчиллагийн шуба, Францын Sam-Rone брэндийн булган дээл, Германы Christ брэндийн дээд зэрэглэлийн хурганы арьсан нэхий дээл, Германы Bogner брэндийн үнэгэн захтай цасны куртик зэрэг тансаг үслэг эдлэлүүд нэлээд эрэлттэй байлаа. Мөн Ханбүргэдэй их дэлгүүрийн зүгээс тус өдөр бүх үслэг эдлэлээ 5% хөнгөлөлттэй худалдан авах эрхээр бэлэг барьсан нь үйлчлүүлэгчдийн таашаалд нийцэж байсан юм.

Ханбүргэдэй их дэлгүүр: БГД, 2-р хороолол, Замчдын гудамж-3. 367054, 99194569. www.khanburgedei.mn , info@khanburgedei.mn www.facebook.com/KHANBURGEDEIMongolia

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
бээжинд гэхэд л хямд байдаг үнээ хямруулаач
2014-12-05
1111:
bj l bdag neg shub sh dee, une ni gej tengert hadsan yumnuud l bnle.
2014-11-24
Больж үз:
Үслэг эдлэлээс татгалзах хэрэгтэй шд. Хөөрхий амьтдыг тамлан арьсыг нь аваад шуб хийж байхад яаж өмсөж чадаж байнаа
2013-01-18
bi:
unee hyamdruulaach eeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee
2012-11-22
unee hyamdruulaach eeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeee
2012-11-22
edgeer brenduudiig MONGOL-d heterhii ondor uneer zardag shd getel gadaadad yamar unetei bdag bilee manai zarim 1 humuus medej l bgaa bh
2012-11-22