
Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журам”-ын дагуу өнөөдрөөс эхлэн хүүхдийн мөн арилжааны банкуудад байршин эзэддээ очиж байна. Тодруулбал, Сангийн яамнаас сар бүрийн 17-ны өдрийн дотор Монголбанк дахь Хүүхдийн мөнгө олгох тусгай дансанд санхүүжилтийг байршуулахаар, Монголбанк сар бүрийн 20-ны өдрийн дотор арилжааны банкууд дахь хүүхэд бүрийн дансанд хүүхдийн мөнгийг шилжүүлэхээр зохицуулсан аж.
Сангийн яамны зүгээс 10 дугаар сарын санхүүжилтэд хамрагдаж чадаагүй 90.2 мянган хүүхдэд хүүхдийн мөнгийг нөхөж олгоход зориулан 1.8 тэрбум төгрөг, энэ сард нийт 852.6 мянган хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгохоор тооцон нийт 17.1 тэрбум төгрөгийг Монгол банкинд шилжүүлээд байсан аж. Харин Монголбанк энэхүү санхүүжилтыг шилжүүлж дууссан тул арилжааны банкууд хүүхдийн 20 мянган төгрөгийг тараахад бэлэн болсон байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ