Хөрс хөлдсөнөөс газар доорхи кабел гэмтэж тог тасарч байна гэв
Үүрэг даалгаврын биелэлт танил¬цуулж дууссаны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл газрын дарга нараас нийслэлийн асуудлын эргэн тойронд асуулт асуув. Тэрээр, “Иргэдээс ирүүлж байгаа гомдлын дийлэнхийг цахилгаан тасалдалттай холбоотой гомдол эзлэж байна. Сүүлийн өдрүүдэд хотын хэмжээнд цахилгаан тасалдал их гарах болсон шалтгааныг “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Төмөрхүүгээс тодруулахад тэрбээр “өнгөрсөн хоёр долоо хоногт нийтдээ 33 удаа тодорхой хугацаагаар цахилгааны хязгаарлалт хийсэн. Энэ нь кабел шугам гэмтсэн, тогны хэрэг¬лээ эрс нэмэгдэж, трансформаторын хүчин чадал хүрэхгүй байгаатай холбоотой. Мөн цаг агаар хүйтэрч байгаа учраас, газар хөлдөж, хөрс хөдөлгөөнд ордог. Энэ нь газар доорхи кабел утсыг гэмтээж байна” гэв. Харин нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн орчны халтиргаа, гулгааг тухай бүр арилгуулах ажлыг зохион байгуулахгүй байгаагийн шалтгааныг Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Л.Баатарцогтоос тодруулахад, “амралтын өдрүүдээр цас их орсон учраас байгууллага, аж ахуйн нэгжүүд хангалтгүй ажилласан. Бид тусгайлан ажлын хэсэг гаргаж байгууллага аж ахуйн нэгжийн орчны зураглалыг боловсруулж, цэвэрлэх талбайг нарийн зааж, журамлахаар төлөвлөж байна” гэв. Эх сурвалж: Нийслэл таймс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ