Нийтийн тээврээр зорчигчдын тоо 12,5 хувиар өсчээ

img

Нийслэлийн автозамын хэт ачааллыг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрөөд байгаа билээ. Тэгвэл нийслэлийн Нийтийн тээврийн газрын мэдээлснээр Зүүн дөрвөн замаас Саппоро хоорондын 6,7 км замыг нийтийн тээврийн хэрэгсэл 50 минутад нэвтэрч байсан бол авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээг хязгаарласнаас хойш дээрх замд 32 минут явж  дундаж хурд 4,0 км/цаг, нийтийн тээврээр зорчигчдын тоо 12,5 хувиар тус тус нэмэгджээ. Туршилтын арга хэмжээ нийтийн тээврийн үйлчилгээнд үр дүнгээ өгч байгаа учир цаашид энэ хязгаарыг Офицеруудын ордноос Таван шар хүртэл сунгахаар төлөвлөж, замын тэмдэглэгээг хийгээд байгаа аж. Улаанбаатар хотын авто замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний үр дүнд замын хөдөлгөөний ачаалал ажлын өдрүүдэд 20,0 хувиар буурчээ. Барилгын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд гарсан удаа дараагийн ослуудыг давтан гаргуулахгүй байх зорилгоор Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас боловсруулсан “Аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, ослоос урьдчилан сэргийлэх тухай” албан шаардлагыг дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын хэлтсүүд нутаг дэвсгэрийнхээ байгууллагуудад хүр¬гэ¬сэн байна. Нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, хэлтсүүд барилга угсралтын болон барилгын ажил гүйцэтгэж байгаа байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг үргэлжлүүлж байгаа аж. Эх сурвалж: Нийслэл таймс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ