Хилээр хуурамч бараа нэвтрэх нь олширчээ

img

Манай улсын зах зээл дээр худалдаалж байгаа нийт бараа, бүтээгдэхүүний 60 гаруй хувийг импортын бараа эзэлдэг байна. Импортоор орж ирж байгаа бараа, бүтээгдэхүүнд мэргэжлийн хяналт болон хил, гаалийн байгууллагууд хяналт тавьдаг ч хилээр хуурамч бараа, бүтээгдэхүүн орж ирсээр байгаа юм. Олон улсад хуурамч бараа, бүтээгдэхүүн худалдаалах нь сүлжээнд орж, нуугдмал хэлбэрт орсон учир хамгийн гол нь иргэд хуурамч бараа, бүтээгдэхүүнийг ялгаж таних хэрэгтэй байгааг анхааруулж байна. Манай улс бол импортлогч орон. Өөрөөр хэлбэл, хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 гаруй хувь, ахуйн хэрэглээний барааны 60 гаруй хувийг гадны улсуудааас импортлон оруулж ирдэг байна. Сүүлийн жилүүдэд хуурамч, чанаргүй бараа, бүтээгдэхүүн хилээр орж ирэх нь ихэссэн гэдгийг албаныхан тэр дундаа мэргэжлийн хяналтынхан хүлээн зөвшөөрч байгаа. Олон улсад ч хуурамч бараа, бүтээгдэхүүний зах зээл хүчээ авч, сүлжээнд орж далд хэлбэрт шилжжээ. Хуурамч бараа, бүтээгдэхүүний бизнес улсын хилээр хуурамч шошготой орж ирснээр цэцэглэн хөгждөг гэнэ. Импортоор орж ирж байгаа бараа, бүтээгдэхүүнд мэргэжлийн хяналт болон хил, гаалийн байгууллага хяналт тавьдаг ч хуурамч барааг нэвтрүүлэх асуудалд цэг тавьж чадахгүй байсаар байгаа юм. Алдарт брэндүүдийн шошго хадсан хуурамч бүтээгдэхүүн манай улсын аль ч дэлгүүрийн лангуун дээр өрөөстэй байдаг. Хуурамч бараа, бүтээгдэхүүний зах зээлийг хязгаарлах хамгийн гол арга нь иргэд жинхэнэ, хуурамч барааг ялгаж сурах, хуурамч бараа, бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байснаар чанаргүй хуурамч бараа, бүтээгдэхүүн зах зээлээс шахагдана гэдгийг албаны хүн хэлж байна. Зарим бараа, бүтээгдэхүүн гаднах шошго, сав баглаа боодлын өнгө үзэмжээрээ ялгагдаж байгаа ч гаднаасаа ялгагдах аргагүй дууриалган хийсэн бараа, бүтээгдэхүүн манай улсын зах зээл дээр байсаар байгаа юм. Тиймээс иргэдийг гадны юм болгоныг чанартай, баталгаатай гэж саймшрах биш импортын  хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа гаднах шошго, орц найрлагыг нь сайтар шалгахыг анхааруулж байна. Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ