Ливерпүүлийн ирээдүй өвлийн наймаанаас шалтгаална

img

Хэд хэдэн ашигтай наймаа хийж байж Ливэрпүүл өөрийн хүсэж байгаа үр дүнгээ авч хөгжөөн дэмжигчдийн харахыг хүсэж байгаа баг болно хэмээх Брэндан Рожэрс ярилаа. Өвлийн наймаагаар Ливэрпүүл ийм үр дүнд хүрэх боломжтой гэжээ. "Бид 1 сард наймаа хийх болно. Мэдээж довтолгооны бүсэд тоглогч авна" хэмээн Рожэрс TalkSport-д өгсөн яриандаа хэлсэн байна. "Бодит байдалд Ливэрпүүл өмнө нь үрсэн мөнгөө эргүүлэн олж авахыг хичээх болно. Тиймээс энэ улирал тийм амар байхгүй болов уу" "Бид өвлийн наймааг ашиглаж хүчирхэг болохыг хичээнэ. Ерөнхийдөө өөрчлөлт орохгүй ч бодит байдлаас арай дээр болно" "Бид ирэх 6 сарын хугацаанд маш хурдан сайжрах хэрэгтэй байна. Өвөл бидэнтэй нэгдэх тоглогчид бидний хүчийг зузаатгаж чадна гэж бодож байна" С.Бадрал Эх сурвалж: http://liverpoolfc.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ