
Улаанбаатарт үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Хүйтэрч 8-10 хэм хүйтэн байна.
Бусад нутгаар үүлэрхэг. Зарим газраар цас орно. Салхи говь болон зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 14-19 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ