Нийтийн тээвэр хуваарийн дагуу ажиллана

img

Орон нутгийн сонгуулийн энэ өдөр хэдийгээр бүх нийтийн амралтын өдөр ч нийтийн тээврийн тухайд ажлын өдрийн хуваарийн дагуу ажиллана. Өөрөөр хэлбэл, өглөө 06.45 цагаас оройн 22.30 цаг хүртэл үндсэн 65 чиглэлд их багтаамжийн 893 автобус иргэдэд үйлчилнэ. Харин туслах 22 чиглэлд бага багтаамжийн 263 автобус, хот орчмын 20 чиглэлд 86, нийт 1156 тээврийн хэрэгсэл ердийн ажлын өдрийн хуваариар ажиллах юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ