
1996 оны энэ өдөр Дэлхийн Телевизийн анхны чуулган /World Television Forum/ болжээ. Энэ чуулганаар энх тайван, аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн хөгжил, соёлын харилцааг өргөжүүлэх зэрэг асуудлаар телевизийн программ солилцохыг улс орнуудад санал болгож уриалжээ. Чуулган болсон энэ өдрийг хоёр жилийн дараа буюу 1998 оны 3-р сард НҮБ-ын Ерөнхий Ассамблей Дэлхийн Телевизийн өдөр /World Television Day/ болгон тэмдэглэхээр зарласан билээ.
Манай улсын хувьд телевизийн хөгжил 45 жилийн түүхтэй бөгөөд өдгөө 25 телевиз үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрээс 5 нь орон даяар үндэсний хэмжээнд цацаж байгаа юм. Кабелийн болон орон нутгийн телевизийг оруулбал манайх дэлхийн хамгийн олон телевизтэй орноор шалгарах боломжтой. Төрийн зохицуулалт байдаггүй, гадныхан ч энэ салбарт эзэн хүн шиг эрээ цээргүй ороод ирчихсэн байгаа цорын ганц орон бас манайх.
Дэлхийн телевизийн энэ өдөр нийт телевизийн уран бүтээлчдэдээ баярын мэнд хүргэхийн зэрэгцээ нийтлэг эрх ашгийнхаа төлөө дуу хоолойгоо байнга нэгтгэхийг уриалж байна.
Эх сурвалж: "ТВ7 хоног" сэтгүүл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ