Монголын №1 диско клуб нээлтээ хийнэ

img

Залуучууд зочид буудлын хажууд Монголдоо бүү хэл азидаа ховор тоног төхөөрөмж, үйлчилгээтэй шөнийн клуб нээгдэж байгаа гэнэ. Тоосго (BRIX) хэмээх этгээд нэртэй энэ “баар”-аар үйлчлүүлэхийн тулд эхлээд онгоцонд суух гэж байгаа мэт сүржин хамгаалалттай нүүр тулна. Хил гааль дээр байдаг шиг металл илрүүлэгч хаалгаар ороод, “Цагаан бар”-ын “бакь” залуусд нэгжүүлж байж үнэтэй буйдан дээр нь суух юм байх. Энэ клубын дотоод засалд тоосго төмөр хоёрыг барилгын материал биш өвөрмөц чимэглэл болгон ашиглаж тохижуулсан нь Монгол залуусын чанга хатуу, чамин дэгжин байдалтай хоршиж байлаа.  Хаа нэг клубт харагддаг шиг бүсгүйчүүд нь цүнхээ алдхаас айн бүжиглэхдээ хүртэл сугадаж явахыг энд харахгүй гэнэ. Учир нь үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, сэтгэл дүүрэн наргихыг эрхэм болгож бүсгүйчүүддээ зориулан цүнх хадгалах тусгай өлгүүр ажиллуулах юм байна. Люмино хамтлагийн Бажигаар ахлуулсан энэ “баар”-нд тогооч Тэнгис хоол хийж, 2010 оны шилдэг барменүүд жонглёрдонгоо коктель хундгалж, Сингапураас ирсэн азийн топ дижей нарын хөгжимд дураар нь дургиулж, залуусын зүглэх газрыг “юун тэр Metropolis” болгох гэнэ . Клубын тоног төхөөрөмжийг Солонгос улсаас оруулж ирсэнийг бодоход энэ “баар”-ыг нээхийн тулд багагүй хөрөнгө зарцуулсан нь ойлгомжтой. Ямартай ч цоожтой хаалганы цаана төмөр сандал дээр цагдаагаас айн шоудагчаа аяддаг байсан залууст бүтэн шөнийн турш дээд зэрэглэлийн орчинд хөгжмийн амтанд согтон бүжих боломж бүрдсэн бололтой. Өдөр ч шөнө ч хаана юу хийхээ мэддэггүй Баатар хотын залууст уушгин дахь угаараа үлээж гарган цээж дүүрэн цэнгэх дэлхийн жишигт нийцсэн клуб нээгдэж байгаа нь сайшаалтай. Ч.Оргил

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

с.даш:
үнэхээр сайхан зүйл хийж, улиг болсон бузар архи пиваа л битгий хэрэглээсэй маш бага хэрэглээсэй
2018-02-06
jj:
Jj
2016-09-16