А.Бат-Ялалт цаазын ял сонслоо

img

Налайх дахь Хаан банкны салбарт өнгөрсөн хоёрдугаар сарын 02-ны өдөр галт зэвсэг хэрэглэн хүний амь хөнөөсөн А.Бат-Ялалтыг шүүх хурал өчигдөр Налайх дүүргийн шүүхэд болсон. Шүүх хурал 10 гаруй цаг үргэлжилж, эцсийн дүнд түүнд цаазаар авах ял ногдууллаа. Шүүгдэгч А.Бат-Ялалтыг Эрүүгийн хуулийн 91.2.7, 91.2.10,91.2.12,91.2.13,91.2.16,91.2.17,112.2.5, 112.2.6 зүйл ангиар тус тус буруутган шүүсэн юм. Уг шүүх хуралд улсын яллагч С.Хишигжаргал, шүүх хурлыг даргалагчаар Д.Бавуу шүүгчээр Б.Нармандах, Д.Алтаннавч нар оролцоно. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөр М.Хувцагаан, Б.Болортуяа, хохирогчийн өмгөөлөгчөөр н.Бадамханд оролцсон юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yaadag yum, hohi chiny:
hund gemt heregtuudiig tsaazlah heregtei
2013-07-27
Харин тийм ш дээ манай улс уг нь цаазын ялгүй улс болж байгаа гээд байсан ш дээ
2012-12-07
tsaazgui mongol geed elbegdorj tseejee deldeed bsan, yasan
2012-12-05
zochin:
hohineee hohi ni
2012-11-26
zochin:
Mongol zaaziin yalaa halsan geed baisan bishyy, buh nasaar ni horih yal baih bailgui dee.
2012-11-22