Ерөнхийлөгч саналаа өглөө
Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт өнөөдөр орон даяар 07.00 цагт эхэлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 10.00 цагт Сүхбаатар дүүргийн III хороо, Орос, Монголын хамтарсан гуравдугаар сургуульд байрлах Сонгуулийн IV хэсгийн хороонд очиж саналаа өглөө.
Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Саналаа өгчихлөө. Ажлаа хийчихлээ. Сонгогчийн өнөөдрийн хамгийн чухал ажил бол саналаа өгөх. Цаасаа нухаж, мэдээ vзсэн шиг сууя даа" гэсэн юм.






Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ