
Орон нутгийн сонгуулийн санал хураалт өнөөдөр 07.00 цагаас эхэллээ. Санал хураалтыг өвлийн улиралд зохион байгуулсан нь хөдөө орон нутгийн иргэдэд цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн саналаа өгөхөд саад учирч болзошгүй байна. Учир нь өнөөдөр нийт нутгаар цаг орж, сэрүүсэх тухай Ус цаг уур, орчны хүрээлэнгийн газраас мэдээлсэн.
Иймд Сонгуулийн ерөнхий хороо аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороод, Засаг дарга нарт зөвлөмж хүргүүлж, зам давааг нээн сонсогчдыг санал өгүүлэхэд идэвхтэй ажиллахыг анхааруулсан байна. Түүнчлэн сумаасаа буюу сонгуулийн санал хураах байрнаас алслагдсан газар өвөлжиж байгаа иргэд болон зам, даваанд боогдсон хүмүүст зориулан тээврийн хэрэгсэл гарган үйлчилж байна.
Тодруулбал, Сонгуулийн ерөнхий хорооноос цас их орсон, зудтай аймгуудад сонгуулийн үеэр гарч болзошгүй зардал гэж 180 сая төгрөг хүргүүлжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ