ГХЯ иргэдийн саналыг авах утас ажиллуулж эхлэв

img

Шинэчлэлийн Засгийн газар иргэдийнхээ санал бодлыг сонсох үүднээс 1111 тусгай дугаарын утас ажиллуулж байгаа билээ. Уг санаачлагын хүрээнд Гадаад харилцааны яам нь Монгол Улсаас хилийн чанадад суугаа ДТГ-ууд, гадаад, дотоодын байгууллага, иргэдийн санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах, хариу өгөх, ГХЯ-ны системийн үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн мэдээ, мэдээлэл, санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай арга хэмжээг авч байх зорилго бүхий 24 цагийн ажиллагаатай 62262222 дугаарын шуурхай утсыг энэ сарын 19-ний өдрөөс ажиллуулж эхэлсэн байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ