Нью-Йоркчууд машины хомсдолд оров

img

Америкчуудын өргөнөөр тэмдэглэдэг талархлын баярын үеэр нэлээд хүндхэн байдалд байх нь ээ. АНУ-ын зүүн хойд хэсгийг дайран гарсан Сэнди хар салхины уршиг одоо хэр үргэлжилсээр,  хотын оршин суугчид хэвийн байдалдаа  орж амжаагүй байгаа. Хар салхинаар байшин барилга сүйдэхээс гадна олон тооны машин эвдэрч сүйдсэн аж. Судалгаа тооллогоор нийтдээ 38 мянган машин дахин ашиглах боломжгүй болсон тухай  мэдээллээ. Хэрэгцээгүй болсон машинуудыг хурааж хотыг цэвэрлэх ажил үргэлжилж байгаа юм. Харин зул сарын баяр гэхэд энэхүү хүндхэн нөхцөл байдлаасаа гарна хэмээн найдаж байгаа юм. Хотын иргэд шинээр машин авахаар зээлийн үйлчилгээнд ихээр хамрагдах хүсэлтэй байна. Харин маргааш тохиох талархлын баярын өдрөөр бусад хотууд руу зорчих иргэдийн ихэнх нь машингүй болсон учир онгоцны тасалбар аль хэдийнэ дуусч үнэтэй суудлууд эрэлт  ихтэй байгаа гэнэ. Ирэх саруудад машины импорт нэлээд нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд эхний ээлжинд 10 мянган машин оруулж ирэхээр тооцоолсон тухай орон нутгийн засаг захиргаанаас мэдэгдсэн байна. Э.Мөнхнасан        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ