Нийслэлийн удирдлагууд саналаа өглөө
НИТХ-ын дарга Д. Баттулга 10.45 цагт Сүхбаатар дүүргийн 6-р хорооны санал авах 9-р байранд очиж саналаа өглөө. Тус санал хураах байрны нэрсийн жагсаалтад 2232 сонгогчийн нэг бичигджээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Сүхбаатар дүүргийн санал хураах 6-р байр буюу нийслэлийн ерөнхий боловсролын 45-р дунд сургууль дээр саналаа өглөө
Санал өгснийхөө дараа нийслэлийн иргэдийг Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагынхаа сонгуульд идэвхтэй оролцохыг уриалав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ