Монгол залуус оюуны олимпийг зорилоо

img

Энэ сарын 23-26-ны хооронд Турк улсын Анатолиа хотод оюуны спортын хамгийн том тэмцээн болох “MEMORIAD-2012” дөрвөн жилд нэг удаа болдог оюуны олимпт Монголын Оюун Ухааны АКАДЕМИ-ийн тамирчид эх орноо төлөөлөн оролцоно. Тус тэмцээнд нийт 20 орны 89 оюуны спортын тамирчид “Нэр, зүс царай”, “Хөзөр”, “Тооны  марафон”, “Хоёртын тоолол”, “Харааны ой тогтоолт” зэрэг ой тогтоолтын  тав, “Олон оронтой тооны нийлбэр”, “Олон оронтой тооны үржвэр”, “Олон оронтой тооны язгуур”, “Хүн хуанли”, “Flash Anzan” буюу анивчиж гарсан олон тооны нийлбэр олох зэрэг цээж бодолтын  тав, нийт 10 төрлөөр өрсөлдөнө. Тус тэмцээнд оролцох Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд:
  1. Х.Хатанбаатар (Ой тогтоолтын ОУ-н Мастер, Дасгалжуулагч)
  2. С.Цогбадрах (Ой тогтоолтын ОУ-н Их Мастер)
  3. С.Акжол (Ой тогтоолтын ОУ-н Их Мастер)
  4. Т.Мягмарсүрэн (Цээж бодолтын Дэлхийн Аварга)
  5. Б.Анар (Ой тогтоолтын Үндэсний Гутгаар аварга)
  6. Б.Ганбаяр (Оюуны спортын тамирчин) нар багтсан.
Аль төрөлд илүү амжилт гаргах боломжтой вэ гэсэн сэтгүүлчийн асуултанд Х.Хатанбаатар багш “Манай тамирчин тус бүр нэг нэг төрлийг онцгойлон бэлдэж байгаа. Тамирчин бүр тухайн төрөлдөө амжилт гаргах бүрэн боломжтой. Сүүлийн хоёр долоо хоногийн турш хамтдаа вакум орчинд өдөрт 10-13 цаг бэлдлээ. Бэлтгэлийн үр дүн маш сайн байгаа. Удахгүй баярт мэдээг Монгол түмэндээ дуулгана гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Энэ дашрамд оюунлаг үйлсийг хөхүүлэн дэмжиж энэхүү тэмцээнд оролцоход тусалж дэмжсэн сумогийн их аварга Д.Дагвадорж, Алтай Констракшн ХХК-н Захирал Х.Бат-Эрдэнэ мөн багийн гишүүдийн гэр бүлийнхэнд нь түүнчлэн бэлтгэл хийх боломжоор хангасан “Palace” зочид буудлын хамт олонд нийт тамирчдынхаа нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлье!  Тэмцээний талаарх мэдээллийг www.memoriad.com сайтаас авч болно.” хэмээлээ.

Тэмцээнд оролцож буй нийт тамирчдадаа амжилт хүсье!

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ