
Сонгинохайрхан дүүрэгт өнөө өглөө зам тээврийн хоёр ч осол гарч хоёр хүний аминд хүрсэн ноцтэй хэрэг гарлаа. Тодруулбал, тус дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр буюу 21 дүгээр хорооллоос Троллейбусны депо руу уруудах замд өглөөний 08.00 цагийн үед “Сутайн буянт” компанийн том оврын автобусны жолооч осол гарган, 50 гаруй насны явган зорчигчийн аминд хүрсэн байна. Харин 09.00 цагийн үед тус дүүргийн нутаг дэвсгэр буюу Таван шарын автобусны буудал дээр “Тэнүүн огоо” компанийн автобусны жолооч хүчтэй ухрахдаа 50 орчим насны эмэгтэйг дайрч унагаасан байна. Автобусанд дайруулсан эмэгтэй газар дээрээ нас баржээ. Дээрх осол болсон газруудад тус дүүргийн Замын цагдаагийн ажилчид хамгаалалтаа авч, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ