Жеки Чан "зодог тайлна"

img

Кунфугийн мастер Жеки Чаны тоглосон “Хятад зурхай 2012” хэмээх шинэ кино ирэх сарын 12-нд нээлтээ хийхээр зэхэж байна. Энэ кино нь магадгүй түүний сүүлийн адал явдалт, тулаант кино байж магадгүй хэмээн кино шүүмжлэгчид хэлжээ. Учир нь түүний нас ахиж байгаатай холбоотой ийм яриа өрнөсөн аж. Тиймээс ч тэрээр энэхүү кинонд ихээхэн ач холбогдол өгч байгаа аж. Тэрээр кино шүүмжлэгчдийн ярьж байгаатай ч санал нэг байгаа бөгөөд цаашдаа биеийн хүч шаардсан кинонд төдийлөн тоглохгүй хэмээжээ. Энэ тухайдаа тэрээр “Би хийж чадах бүх л зүйлээ хийж үзүүлсэн, үүнээс цааш би дахин тулаант кинонд тоглох боломжгүй болно. Яагаад гэвэл би тэргэнцэрт суумааргүй байна” хэмээн хошигнон хэлсэн аж. Жеки Чан энэхүү кинондоо өөрөө тоглохоос гадна, кино зохиолоо бичиж өөрөө найруулсан байна. Төлөвлөгөө ёсоор ирэх сард нээлтээ хийх гэнэ. Түүний сүүлийн жилүүдэд хийсэн  кинонуудаас хамгийн шилдэг нь байна хэмээн найдаж байгаагаа хэлжээ. Тэрээр Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа “Энэ кинонд миний сэтгэл их шингэсэн, би зохиолч, найруулагч, продюсер, жүжигчин гэх зэрэг олон ажлыг нь нэгэн зэрэг гүйцэтгэж байгаа” хэмээн 58 настай жүжигчин ярьжээ. Учир нь энэхүү киноны зохиолыг жүжигчин долоон жилийн турш боловсруулсны эцэст ийнхүү бий болж байгаа аж. Киноны зураг авалт Бээжин, Хонконгд явагджээ. http://youtu.be/wFLVI-7upus Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ